Шадар сайд болон хотын даргаар ахлуулсан баг Хүй долоо худаг дахь “Монгол наадам” цогцолборт өнгөрсөн баасан гаригт ажиллаж, баяр наадмын бэлтгэлтэй танилцах үеэр морь уралдах зайг наашлуулах талаар ярилцжээ. Учир нь хур бороо тааруугаас болж, Хүй долоон худаг орчим гандуу, тоос шороо ихтэй байгаа аж.
Хэрэв наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилттай байвал хурдан морь уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж буйг Хурдан морины салбар комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Ж.Болдбаатар танилцуулсан байна. Тиймээс Хотын дарга цаг уурын байгууллагад наадмын өмнө үүлэнд нөлөөлж, хот орчимд 2-3 удаа бороо оруулах үүрэг өгчээ.
Мөн уралдааны замд зусаж буй 13 айлыг нүүлгэх гэнэ. Хүй долоон худагт наадамчдад зориулж том хэмжээтэй, ЛЕД дэлгэц хоёрыг суурилуулж, Төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг шууд үзүүлэхээр нийслэлийн ЗДТГ-аас бэлтгэж буй аж.
Сэтгэгдэл (1)