2016 оны 12 дугаар сарын 21-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 29,440 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувьцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа.
Үүнээс “Монгол керамик” компани хамгийн өндөр буюу 12.50-иар өссөн бол “Э-Транс ложистикс” 1.27%, “Мик холдинг” 0.67%-иар тус тус өслөө. Мөн 3,357 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 310,824,074.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 831.48 нэгж болж 0.55%-иар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1,435,253,248,748.00 төгрөг боллоо гэж Монгол хөрөнгийн биржээс мэдээлэв.