Монголын банкны холбооны ээлжит 11 дүгээр чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцсон нь онцлох үйл явдал болов.
Учир нь Тус чуулганы хувьд Монголбанкны үе үеийн Ерөнхийлөгчдөөс оролцож буй анхны тохиолдол аж. Тэрбээр банкны салбарынхантай өргөн хүрээнд ярилцаж, мөнгөний бодлогоо зөөлрүүлнэ гэлээ.
Н.Баяртсайхан “Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Монголбанк арилжааны банкуудтайгаа нягт хамтран ажиллаж, дэмжих болно. Арилжааны банкууд ч бас Монголбанкны бодлого, шийдвэрийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэлээ.
Түүнчлэн ирэх онд эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэлээд хийгдэх аж. Эдийн засагт нийлүүлж байгаа мөнгө валютын ханшид дарамт болж очих учиргүй тул Монголбанк болон арилжааны банкууд ойлголцож ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Сэтгэгдэл (4)