Санхүүгийн зохицуулах хорооноос шинээр банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хөрөнгийн доод хэмжээг 2.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон.
Тус хорооны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг шинэчлэн тогтоосон тогтоолын биелэлтийг ББСБ-ууд 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд хангасан байх ёстой аж.
Энэхүү хөрөнгийн доод хэмжээг хангасан “Нексус финанс инвестмент”, “Ди Жи Кредит”, “Файнаншил траст” ХХК-уудад банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгосон байна.
Тус хорооноос эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг даван туулах, эрсдлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилготой. Түүнчлэн тогтоолын биелэлтийг хангуулах талаар зохих арга хэмжээг авч ажилласны үр дүнд нийт 509 ББСБ-ын 60 хувь нь хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг хангасан талаар албан мэдээлэлдээ дурдсан байна. Мөн 15 хувь нь хөрөнгөө нэмэгдүүлэх хүсэлт ирүүлснийг шийдвэрлэхээр Хороо холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан ажиллаж байгаа аж.