Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд байгуулагдсан Ажлын хэсгийнхэн буюу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж "Шиньхуа" групптэй уулзаж байна.
Уулзалтад Зам тээврийн сайд Д.Ганбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нар уулзалтад Монголын талыг төлөөлж байгаа юм.
Тавантолгойн ордын олборлолт, борлуулалт, төмөр зам, цахилгаан станц, бүс нутгийн бүтээн байгуулалтын асуудлыг шийдэх талаар талууд ярилцаж байгаа аж. "Шиньхуа" группийн хувь Тавантолгойн ордод хөрөнгө оруулах саналаа илэрхийлсэн нь өнөөдрийн уулзалтаар "гэрээ" дахин шинээр эхэлж байна.
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулах сонгон шалгаруулалтад "Шиньхуа" групп, "Энержи ресурс" компани, Японы "Сумитомо" корпорацитай хамтран консорциум бүрдүүлэн өрсөлдөж, ялалт байгуулсан. Гэвч УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн ахалж асанУИХ-аас томилогдсон Ажлын хэсэг тус групптэй байгуулах гэрээг хойшлуулсан байдаг.
Сэтгэгдэл (1)