БНХАУ-ын Шэньжэн хотын Хөрөнгийн бирж болон Хонконгийн Хөрөнгийн биржийг холбох ёслол өчигдөр /2016.12.05/ өглөө 9.30 цагт боллоо.
Ийнхүү Хятадын эх газар болон арлын Хонконгийн Хөрөнгийн бирж шууд арилжаа хийх суваг нээгдэж, Хятадын хөрөнгийн зах зээлийг гадаадад нээлттэй байх чиглэлд хийсэн чухал алхам боллоо.
Хувьцааны захыг нээхээс өмнө уг хоёр бирж видеогоор холбогдож харилцсан байна. Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын хорооны дарга Лю Шиюй нээлтийн арга хэмжээнд оролцож хэлэхдээ “Шэньжэн, Хонконгийн хөрөнгийн бирж холбогдсон нь хоёр газрын хөрөнгийн зах зээлийг цаашид зохицуулж хөгжүүлэхэд түүхт цаг мөч боллоо.
Энэ нь олон улсын болон улсын дотоодын хөрөнгийн зах зээлд эерэг хүч сэлбэж, итгэл найдвар нэмэх болно” гэжээ.
Эх сурвалж: mongol.cri.cn