Олон улсын “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Тус агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн онд “В+” хэмээн үнэлж байжээ. Харин уг зэрэглэл энэ оны нэгдүгээр сард “В” үнэлгээтэй болж, буурсан юм.
Тэгвэл тус байгууллага дахин Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан болохоо мэдээлэв. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В” үнэлгээнээс “В-“ үнэлгээтэй болгосон байна.
Зээлжих зэрэглэлийг бууруулсан шалтгаанаа “Fitch” агентлаг “Монгол Улсын төсвийн алдагдал, бондын төлөлт болон эдийн засгийн өсөлт муу, байнга буурсан үзүүлэлтэй. Төгрөгийн ханшийн сулрал нөлөөлсөн” гэж тайлбарлажээ.
Энэхүү үйл явдлаас нэг долоо хоногийн өмнө олон улсын “Moody's” байгууллага Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан билээ. Тэд мөн Монголын долоон банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан болохоо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.