Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар банкууд 2370.00-2444.15 төгрөгийн ханшаар 47.8 сая ам.доллар худалдан авах, 2448.00 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдах, 343.50-354.51 төгрөгийн ханшаар 70.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.
Үүнээс Монголбанк 2425.00 төгрөгийн нэг ханшаар 32.0 сая ам.долларыг нийлүүлсэн байна.
Сэтгэгдэл (1)