Өнөөдөр Байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ үеэр валютын ханшийн өсөлтөд Монголбанк буруутай гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Т.Аюурсайхан нар гэсэн байр суурийг илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 2017 онд Төрөөс мөнгөний бодлогод валютын ханшийг тогтвортой байлгах үүргийг Монголбанк үүрэг хүлээх ёстой гэж үзэв.
Түүний хариуд Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тодорхой хариулт өгч том төсөл хөдлөөд ирхээр валютын ханш тогтвортой болно гэдгийг дуулгалаа.
Тодруулбал, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр дээр Монголбанк, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (5)