Өчигдөр өглөө 2495 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш хэдхэн цагийн дотор 2560 төгрөг болж өсөв. Өдөрт 20-30 төгрөгөөр нэмэгдэж байсан ноён доллар юуны учир ийнхүү хэдхэн цагийн дотор огцом өссөн нь олны анхаарлыг татаж, басхүү шоконд оруулав. Тэгвэл яг одоогийн байдлаар Найман шарга худалдааны төвд долларыг 2550 төгрөгөөр авч 2580 төгрөгөөр зарж байна. Энэ нь мөн л даруй 20 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн долларын ханшыг дагаад гадаад валютын ханш ч өсчээ. Үүгээр зогсохгүй зарим арилжааны банкууд долларын гүйлгээгээ зогсоосон байх аж.
Тэгвэл энэ бүхний үрийг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн мэргэжлийн Засгийн газар тарьсан бөгөөд тэдний хуудуутай шийдвэрээс болсон гэдгийг хэлэх үг олон байна. Өдрөөс өдөрт өсч буй долларын ханшийг бууруулахын тулд Мэргэжлийн Засгийн газар Сангийн сайдад нэгэн хачирхалтай үүрэг өгсөн нь долларын ханш өдрөөр бус цагаар өсөх шалтгаан болсон аж.
Тодруулбал Засгийн газраас Сангийн сайд Б.Чойжилсүрэнд "Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын Элчин сайдын яамдыг визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авдаг болох", "Арилжааны банкуудыг Монголбанкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах", "Валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулах" гэсэн гурван чиглэлийг өгсөн байна.
Өдрөөс өдөрт өсч буй долларын ханшийг бууруулахын тулд Мэргэжлийн Засгийн газар Сангийн сайдад нэгэн хачирхалтай үүрэг өгсөн нь долларын ханш өдрөөр бус цагаар өсөх шалтгаан болсон аж.
Харин энэ нь долларын цагаар өсөх шалтгааны нэг яах аргагүй болж буй гэдгийг эдийн засагчид тайлбарлаж байгаа юм. Тодотговол, Монголбанк тухайн өдрийн ам.долларын албан ханшийг 2428 төгрөгөөр зарлаж байхад “Найман шарга” дээр доллар 2480 төгрөгөөр зарагдаж байжээ.
Гэтэл Засгийн газрыг ийнхүү хэлэлцэж суух зуур бодит байдал дээр юу болж байв. Монголбанк тухайн өдрийн ам.долларын албан ханшийг 2428 төгрөгөөр зарлаж байхад “Найман шарга” дээр ноён ногоон 2480 төгрөгөөр зарагдаж байжээ. Өөрөөр хэлбэл зөрүү нь 52 төгрөг. Энэ бол нийлүүлэлтээсээ давсан эрэлтийг илэрхийлж байгаа нэг хэлбэр. Хэрэв арилжааны банкуудыг ам.долларыг зах зээлийн үнээс хэт доогуур зарахыг захиргаадалтын аргаар хүчээр тулгавал дээрх зөрүү улам алсарна. Гэтэл Засгийн газар үүнийг ч тооцолгүй шууд захиргаадалтын арга хэрэглэж үзэхээр судалгаа хийж эхэлсэн байна.
Ер нь бол Монголбанк, Засгийн газар хоёр бодлогын хувьд тусдаа байх ёстой институциуд. Валютын ханшийг зохицуулах үүрэгтэй үндсэн байгууллага нь Монголбанк болохоос Засгийн газар буулга гэж хэлээд л буулгачихдаг зүйл огтхон ч биш. Үүний тод жишээ нь өнөөдөр ам.долларын ханш даруй 80 төгрөгөөр өсч, "Найман шарга" дээр 2560 төгрөгтэй тэнцэж байгаа явдал юм.
Уг нь энэ оны эцэс гэхэд долларын ханш 2500 төгрөгт хүрэхээр байгааг аль өнгөрсөн хавраас эхлэн эдийн засагчид анхааруулсаар ирсэн. Гэвч энэ засгийн газар ханшийн өсөлтийг хязгаарлаж, валютын нөөцөө нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, экспортын орлогоо өсгөх тал дээр дорвитой ажил хийхгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
Эцэс нь Засгийн газар Сангийн сайддаа хаданд гарсан долларын ханшийг буулга хэмээн үүрэгдсэн биш ноён долларын тэнгэрт тулгачихлаа. Мөн өчигдөр УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд валютын нөөцгүй болсон гэдгээ ил, цагаанаар зарласан нь чинж нар валютаа нэмэхэд хүргэсэн байх өндөр магадлалтай аж.
Ямартай манайх шиг өргөн хэрэглээний барааны үнэ нь валютын ханшаасаа шууд хамааралтай байдаг улсад энэ бол аюулын харанга. Тиймээс долларын өсөлтийг барьж, ханшийг сулруулахгүй бол өдрийн хоолныхоо мөнгийг арай хийж олж буй ард түмэнд туйлдаа хүрнэ гэдгийг эрх баригчид эрх биш мэдэж байгаа биз ээ.
Сэтгэгдэл (23)