Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байна.
Харин арилжааны банкуудад ам.долларыг 2420-2475 төгрөгөөр худалдан авч, 2446-2485 төгрөгөөр арилжиж байна. Мөн “Номин карт” ББСБ 2475 төгрөгөөр авч, 2.495 төгрөгөөр арилжиж байна.
Одоогоос нэг сарын өмнө буюу 10-р сарын 9-ний өдөр нэг ам.доллар 2260 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр 2460 төгрөгтэй тэнцэж байгаа нь даруй 200 төгрөгөөр чангарсан үзүүлэлт юм.
Сэтгэгдэл (6)