АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн дөнгөж сая гарч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп ялалт байгууллаа.
Энэ нь Бүгд найрамдахчуудын хувьд 12 жилийн дараа ирж буй ялалт болж байна. Д.Трампын хувьд “Америкийг дахин агуу болгоно” гэсэн уриатайгаар сонгуульд оролцсон бөгөөд 276 саналтай болж АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой боллоо.
Тэгвэл Ардчилсан намын сонгуулийн штабаас Америкчуудын сонголтыг хүндэтгэж, ялагдлаа хүлээн зөвшөөрсөн мэдэгдлийг дөнгөж сая хийлээ.
Сэтгэгдэл (6)