АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтоны сонгуулийн штабыг удирдаж байсан эрхэм дөнгөж сая ард түмэндээ хандаж үг хэллээ.
Тэрбээр "Маш урт шөнө байлаа. Америкийн ард түмэн сонголтоо хийлээ. АНУ даяар сонгогчид сонголтоо хийлээ. Бид Та бүхэндээ үнэхээр бахархаж байна. Та бүхэн маш гайхалтай сонголт хийлээ. Өнгөрсөн хугацаанд бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Сайхан амраарай" гэлээ.
Ингэснээр Ардчилсан нам "тулааны талбар"-ыг орхиж байгаагаа илэрхийллээ хэмээн олон улсын тоймчид үзэж байна.
Сэтгэгдэл (1)