АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 270 мандатын төлөө 4 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд Х.Клинтон, Д.Трамп нар энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид юм. Одоогийн байдлаар Д.Трамп 244 мандатыг авч тэргүүлсэн хэвээрээ байна.
Яг одоогоор саналын дүн гараагүй 8 муж байгаа бөгөөд эдгээр мужуудын 5-д нь Д.Трамп тэргүүлсэн үзүүлэлттэй байна. Сонгуулийн үр дүн энэ хэвээрээ үргэлжилбэл Д.Трамп АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо.
CNN телевизийн улс төрийн тоймчийн хэлж байгаагаар Хиллари Клитоны хувьд найдвар бараг тасарч байгаа аж. Өдгөө тодорхой болоод байгаа сонгуулийн дүн хийгээд саналын явцын байдлаар Трамп ялалт байгуулах магадлал өндөр байна гэв.