АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нийт 270 мандатын төлөө 4 нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд Х.Клинтон, Д.Трамп нар энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөгчид юм.
Одоогийн байдлаар Д.Трамп тэргүүлсэн хэвээрээ байна. Д.Трампыг ялж магадгүй гэсэн урьдчилсан анализаар Лондонгийн бирж дээр түүхий эдийн ханш унаж эхэлжээ. Харин алтны ханш өссөн байна. Мөн Мексикийн песо тасралтгүй уруудсаар түүхэндээ байгаагүй доод ханшинд хүрчээ.