АНУ-ын Колорадо мужийн Литтлтон хотын зам засварт шинэ арга туршижээ. Зам засварын ажилчид автозамын хагарал, цууралтыг ариун цэврийн цаасаар "чигжсэн" байна.
Энэ нь тус мужид оршин суудаг иргэдийн гайхширалыг төрүүлээд буй юм.
Энэ талаар хотын удирдлагууд хагарсан цоорсныг битумаар нөхөөд дээр нь "амбагны" цаас дэвссэн гэдгээ тайлбарлажээ. Замын харыг ингэж цаасаар хучсанаар автомашины дугуй болон иргэдийн гутланд хал балгүй байх болно хэмээн учирласан аж.
Сэтгэгдэл (2)