БНХАУ-ын Шенжень хотын замын цагдаагийнхан өөрсдийн албан ёсны вэб хуудаст гэрлээ шилжүүлдэггүй жолооч нарт аян зарлан, хэрхэн тэмцэж буй талаар хуваалцжээ.
Албан ёсны мэдээлэлд гэрлээ шилжүүлээгүй жолоочийг 300 юанаар торгож, асаалттай их гэрлийн урдаас 60 секунд суулгаж байгаа гэжээ. Харин зарим вэб сайтын мэдээлж байгаагаар гэрлийн өмнө суухгүй байх боломжтой. Үүний тулд торгуулийн хэмжээг нэмж төлөх гэнэ.
Дээрх арга хэмжээг хоёр жилийн өмнө ч гэсэн хэрэгжүүлж байжээ. Гэхдээ тухайн үед өнөөдрийнх шиг хүчтэй тарж байсангүй. Сина мэдээллийн портал сайтын авсан судалгаагаар хүмүүсийн 90 хувь нь энэ арга хэмжээг зөв зүйл гэж үзсэн байна.
Сайтын сэтгэгдэл хэсэгт байгаа зарим мэдээллийг сонирхвол хугацааг бага биш үү гэж байгаа бол өөр нэгэн хэрэглэгч ийм жолооч нарыг амиа бодсон, муу жолооч гэж нэрлэсэн байна.
Сэтгэгдэл (5)