Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар өнгөрсөн амралтын өдрүүдэд 2406 төгрөгтэй тэнцлээ.
Өнөөдөр арилжааны банкууд нэг ам.долларыг 2405-2408 төгрөгөөр авч байгаа бол зарах ханш 2418-2422 төгрөгт хүрээд байна. “Найман шарга” валют арилжааны захын хувьд ам.долларын ханш 2420 төгрөгтэй тэнцэж байгаа юм.
Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр 1915 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш сүүлийн дөрвөн сарын хугацаанд 400 гаруй төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна.
Сэтгэгдэл (14)