Санкт Петербург хотноо БНХАУ, ОХУ хоёр орны уулзалт хэлэлцээр хийх гэж байна. Уулзалтаар ихэвчлэн эдийн засаг, худалдааны чиглэлийн асуудлыг хөндөж ярилцах аж. Энд манай улсын ашиг сонирхол ч хөндөгдөхөөр болсон байна.
Тодруулбал, ОХУ манай улсын экспортын гол салбар болох хөдөө аж ахуй, хүнсний салбарт БНХАУ-ын зах зээлийг эзлэхийн төлөө бидэнтэй өрсөлдөх нь гарцаагүй болжээ.
ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев уулзалт хэлэлцээрийн өмнө БНХАУ-ын “Global watch“ теле хөтөлбөрт өгсөн ярилцлагадаа хоёр улс худалдааны эргэлтээ 2020 он гэхэд одоо байгаагаас 2.5 дахин нэмэгдүүлж, 200 тэрбум ам.долларт хүргэх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ итгэл төгс мэдэгдсэн.
2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.
Хойд урд хөрш 10 жилийн өмнө худалдааны хэмжээгээ 100 тэрбум ам.долларт хүргэх зорилго тавьж байжээ. Улмаар 2014 онд энэ зорилгодоо бараг л хүрсэн аж. Гэвч 2015 онд 63 тэрбум, энэ оны эхний найман сард 40 тэрбум ам.доллар болж огцом буурчээ.
Тиймээс хоёр тал хоёулаа бараа эргэлтийн хэмжээгээ нэмэгдүүлэх эрмэлзэл дүүрэн байна. Тиймээс энэ хязгаарт хүргэхээр хоёр тал салбар бүрт бололцоогоо дайчлахаар болсон байна. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж байгааг онцолж байгаа аж. Энэ салбарт Монгол, Казахстан, Тажикистан гэсэн улсуудтай өрсөлдөнө гэж тэрээр онцолсон байна.
Хэдий бараа эргэлт жил дараалан буурсан ч ОХУ-ын хувьд БНХАУ нь худалдааны хамгийн гол хамтрагч хэвээр байна. Харин БНХАУ-ын хувьд ОХУ эхний 10-т ч багтахгүй байгаа юм. Урд хөрш 2015 онд АНУ (558.38 тэрбум ам.доллар), Япон (278.68), БНСУ (275,90) Тайвань (188,56) улстай хамгийн их худалдааг хийжээ.
Сэтгэгдэл (7)