Холливуудын нэрт жүжигчин Брэд Питт болон Анжелина Жоли нар өнгөрсөн есдүгээр сард салах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгсөн билээ.
Хосын салсан шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байгаа ч Брэдийг гэр бүлээ хуурсан хэмээн ойрын эх сурвалжууд өгүүлж байна.
Жоли зургаан хүүхдээ асран хамгаалах хүсэлтэй байгаа билээ. Тэгвэл Брэд хүүхдүүдийнхээ асран хамгаалах эрхийн төлөө эхнэрээ шүүхэд өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Шүүх хурал ирэх сарын 2-нд болно.