Монголчуудын эртнээс хэрэглэж ирсэн шар тос нь хүний биеийн эрүүл мэндэд маш сайнаар нөлөөлдөг. Тиймдээ ч манайхан аливаа олз омог, боломжийг зүйрлэхдээ аманд орсон шар тосыг хэлээрээ бүү түлх хэмээдэг нь оргүй биш юм.
Шар тос нь А, Е аминдэм, антиоксидантаар маш баялаг байдаг. Антиоксидант нь чөлөөт радикалтай тэмцэж, зүрх судас, дархлалын системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг гээд олон төрлийн ашигтай. Ингээд шар тосны тухай сонирхолтой 24 баримтыг дэлгэе.
Баримт 1. Шар тос нь бусад тосноос илүү өндөр 160-190°С хэмд хүртэл тэсвэрлэх чадвартай байдаг учир хоол хийхэд бусад тосноос илүү тохиромжтой байдаг.
Баримт 2. Сайхан амттай. Шар тос нь бусад тосыг бодвол илүү өтгөн, сайн шүүгдсэн байдаг. Хоолонд маш гоё амт оруулдаг.
Баримт 3. Хадгалалтын хугацаа урт. Исэлдлийн түвшин багатай учир хөргөгчинд хийлгүй удаан хадгалж болдог.
Баримт 4. Шингэц хурдан. Ходоодны шүүрлийг өдөөж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг.
Баримт 5. Дарлалын системийг сайжруулдаг. Сүүлийн үеийн судалгаагаар шар тосны найрлагад байдаг фенолт антиоксидант нь дархлалын системийг сайжруулдагийг тогтоожээ.
Баримт 6. Холестринийг бууруулна. Шар тосонд агуулагддаг холбосон линолений хүчил нь биен дэх холесриний түвшин болон триглицеридийн түвшинг багасгадаг.
Баримт 7. Нүдний харааг сайжруулдаг. Нүдний эмгэг болон, нүдний даралтад маш сайнаар нөлөөлдөг гэж Аюурведийн эмч Васант Лант зөвлөж байна.
Баримт 8. Архи болон хар тамхины эмчилгээ болдог. Хорт бодисонд хордсон биеийг эрүүлжүүлэхэд шар тос маш чухал нөлөөтэй байдаг. Хорыг биеэс хөөж гаргадаг.
Баримт 9. Үрэвслийн эсрэг. Шар тосон нь үрэвсэл үүсгэдэг лейкотриен шүүрэл, простагландиныг багасгаж түүний эсрэг маш сайн үйлчилгээ үзүүлдэг.
Баримт 10. Жин хасна. Шар тосон дахь линолений хүчил нь бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн турахад маш сайн үйлчилгээтэй байдаг. Ялангуяа гэдэсний өөхийг хурдан арилгадаг.
Баримт 11. 10 грамм шар тос хүүхдийн нэг өдөрт шаардлагатай витамин A-гийн 15 хувийг хангаж чадна.
Баримт 12. Шар тосыг хоол хүнсэнд хэрэглэхээс гадна бариа засал, эмтэй хамт хэрэглэх зэрэг олон янзаар ашиглаж болдог.
Баримт 13. Эмэгтэйчүүдийн савны хий, бөөр нурууны хий, үе гишүүний шар ус, голын хий, толгойн хий, олгойн хийг шар тостой бариа хийж эмчилдэг аж.
Баримт 14. Он удаан хадгалсан удсан шар тосыг үхэр илд зэрэг арьс махны өвчин, яр шарханд түрхэж болдог.
Баримт 15. Нялх хүүхдийн зулай дээр түрхэх нь хаг унах, хамар битүүрэн бөглөрөхөд тустай
Баримт 16. Шар тосыг нялх хүүхдэд уулгаж эхийн хэвлийгээс дагасан хорыг гадагшлуулдаг байна.
Баримт 17. Гаа, бурамтай буцалгаж уулгавал биеийн хий бүрэлдсэн ба эс шингэсэн өвчинд туслах бөгөөд элсэн чихэртэй буцалгаж ууснаар ханиадыг намдааж чадна.
Баримт 18. Шар тосыг хамар ярших, уруул омголтох, түлэнхий шарханд түрхэхэд эдгэнэ.
Баримт 19. Шар тосонд өөх, уураг, витамин, эрдэс их хэмжээгээр агуулагддаг учир хэмжээтэй, тодорхой зохицолтой хэрэглэхгүй бол цус өөхлөх, элэг өөхлөх, жин нэмэгдэх зэрэг ашиггүй талуудыг ч мөн тооцох хэрэгтэй аж.
Баримт 20. Орос орны баяруудын дотроос хамгийн хөгжилтэй, дүрсгүй баяр бол шар тосны баяр.
Баримт 21. Шар тосны баяр нь үнэн алдартны шашинтнуудын хамгийн хатуу баримталдаг мацаг барьж эхлэхээс яг долоо хоногийн өмнө эхэлдэг бөгөөд долоо хоног үргэлжилдэг байна.
Баримт 22. Шар тос 375 /фарангейт/ хэм хүртэл ямар ч хиншүү үл гаргадаг байна. Мөн химийн бүтцийн үүднээс нь авч үзвэл тогтворт чанар нь өндөр ажээ.
Баримт 23. Шар тос хөргөгчинд нэг жил, хэвийн хэмд 6 сар хадгалагддаг болохыг тогтоожээ.
Баримт 24. Шар тосыг гарган авах үед лактоз болон холестрин устан алга болдог тул ургамлын тос болон цөцгийн тосноос илүү хүний биед хурдан шингэдэг байна.
Сэтгэгдэл (9)