Оросын урлаг соёлын 140 зүтгэлтнийг Украин улсад нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан гэж Дээд Радагийн депутат Ольга Черваковын асуултад Украины Аюулгүй байдлын албанаас албан ёсоор хариулжээ.
Энэ талаар Дээд Радгийн депутат өөрийн Facebook хуудсандаа “Украины Аюулгүй байдлын алба оросын урлаг соёлын 140 хүнийг эх орондоо нэвтрэхийг хориглосон байна. Эдний 50 нь л гэхэд 2015 оны арванхоёрдугаар сараас өнөө хүрэл ийм хоригтой байгаа юм байна” гэж бичжээ.
Киев ийнхүү оросын урлаг соёлын зүтгэлтнүүдийг эх орондоо нэвтрүүлэхгүй гэж удаа дараа хориг тавьж байсан юм. Владимир Кучеренко, дуучин Олег Газманов, Иосиф Кобзон, Григорий Лепс, Николай Расторгуев, Валерия, жүжигчин Михаил Боярский, Михаил Пореченков, Сергей Безруков, Иван Охлобыстин болон оросын иргэн болсон Жерар Депардье нарыг ийн Украинд нэвтрэхийг хориглож байсан.
Үүний зэрэгцээ Украин оросун урлаг соёлын зүтгэлтнүүдийн цагаан жагсаалт гэгчийг гаргасан байдаг. Украины Соёлын яамны гаргасан энэ жагсаалтад хөгжимчин Андрей Макаревич, Земфира болон Юрий Шевчук, жүжигчин Лия Ахеджакова, Олег Басилашвили, Валентин Гафт, Андрей Мягков, Сергей Юрский, Наталья Фатеева болон Михаил Ефремов нарын 34 хүний нэр байдаг юм байна. Украин улсад нэвтрэх эрхтэй хүмүүс багтсан тухай энэ жагсаалтынхаа тухайд Украины Соёлын яам “Эх орныхоо төлөө, шударга ёсны төлөө хүн чанар гарган айлгүй үнэний талд зогсч байгаа учраас” гэсэн байна.
Сэтгэгдэл (1)