"Playboy"-ын модел 29 настай Дани Матерс хэмээх эмэгтэй зургаан сар хүртэл шоронд хоригдох, 1000 "ногоон"-ы торгууль төлж магадгүй болжээ.
Учир нь тэрбээр өөрийн цахим хуудсанд усанд орж байгаа 70 настай эмгэний зургийг нийтэлсэн нь асуудалд дагуулсан юм.
Энэ үйл явдал өнгөрсөн зургадугаар сард Лос-Анжелс хотод болсон бөгөөд түүний зурагт орсон хохирогч эмэгтэй шүүхэд хандсанаар дээрх хээг үүсчээ. Дани Матерс энэ болчимгүй үйлдлийнхээ төлөө олон нийтэд хандаж удаа дараалан уучлалт гуйсан юм.
Тэрбээр анхлан цахим хуудсаар дамжуулан өнгөрсөн долдугаар сард уучлалт хүссэн бол дахин ийм алдаа гаргахгүй гэж амлан, ийм үйл явдал бүү давтагдаасай, өөрийнх нь алдаанаас сургамж аваасай гэж нийтэд хандан албан ёсоор уучлалт гуйсан байна.