Африкийн хамгийн ядуу буурай орны нэг Зимбабве улс албан ёсоор Хятад юаныг үндэстний мөнгөн тэмдэгтээр зарлалаа. Ингэснээр тэд Хятадаас зээлсэн 40 сая ам.долларын өрийг хүчингүй болгох тохиролцоонд хүрсэн байна. Зимбабве улсын төв банкны захирал Жон Мангудва Хятадын төв банктай хамтарч ажиллах асуудлаар хэлэлцээрийн ширээний ард сууна гэж мэдэгджээ.
Зимбабве улс 2009 оноос хойш дампуурлаа зарлаж, өөрсдийн валютаа ашиглах боломжгүй болсон юм. Үүний дараа америк доллар болон өмнөд африкийн ранд ашиглаж байсан билээ. Гадаад валютын нөөц маш бага болсон бөгөөд зимбабве долларын ханш асар их унасан тул 2009 оны 4 сарын 12-нд хэрэглээнээс хасч ийнхүү БНХАУ-ын юаныг үндэсний мөнгөн тэмдэгтээ болголоо.
Бүгд Найрамдах Зимбабве Улс нь Африк тивийн өмнөд хэсэгт орших улс юм. Хүн амын олонх нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг, нүүрс болон уул уурхай хөгжсөн гэх мэт талаарай манай оронтой төстэй талууд олон бий. 2014 онд 13 сая хүн амтай байсан Зимбабве улс Дэлхийн хамгийн ядуу 10 орны тоонд орсон байдаг. Британийн колониос 1980 онд чөлөөлөгдсөн хэдий ч тусгаар улс болоод 36 жилийн дараа ийнхүү ахин колоничилогдлоо. Ирэх 12-р сарын эхээр БНХАУ-ын дарга Си Жиньпин Африкийн орноор айчлал хийж, энэ хүрээнд цахилгаан станц зэрэг дэд бүтцийн зарим асуудлыг дэмжих талаар хэлэлцэхээр болжээ.
Сэтгэгдэл (15)