Учир нь тэдний алган дээр байгаа Хар цэг тэднийг аюулд орсныг илтгэж байгаа юм. Өнгөрсөн жилээс сошиал медиа хэрэглэгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдэд зориулан “Хар цэг” (Black dot) аяныг хэрэгжүүлж эхэлжээ.
Энэ аяны гол зорилго бол аюулд орсон хэдий ч дэргэд нь хүчирхийлэгч байгаа тул цагдаа дуудаж чадахгүй байгаа хүүхэд эмэгтэйчүүд алган дээрээ хар цэг тавин бусдаас тусламж хүсэх юм.
Энэхүү аян хэдхэн сарын дотор олон сая хүнд хүрч, олон зуун хүүхэд эмэгтэйчүүдийг бусдад хүчирхийлүүлэх аюулаас бодитоор аварч чаджээ. Монголд ч гэсэн гэр бүлийн хүчирхийлэл маш их байдаг тул энэхүү мэдээг Share хийж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа, өртөж болзошгүй охид бүсгүйчүүдэд энэ мэдээлэл хүргэж тус болоорой.
Via: Ч.Ганжавхлан
Сэтгэгдэл (4)