Өмнөд Солонгос улсын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сүн өнөөдөр мэдэгдэл хийсэн байна. Тэрбээр Ерөнхийлөгч Пак Гын Хе болон бизнес эрхлэгч Чуй Сүн Шил нартай холбоотой асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Пак Вон Сүн мэдэгдэлдээ "Ерөнхийлөгч Пак Гын Хе нь түүнтэй холбоотой бий болсон байж болшгүй үйл явдлуудыг нуун дарагдуулахын тулд дэргэдээ ажиллаж байсан туслахууд болон өөр бусад ажилтнуудаа халж солихоос өөр ажил хийхгүй байна. Би эх орон, ард иргэдээ хүнд хэцүү байдалд оруулсан боловч хариуцлагаа хүлээхгүй байгаа Ерөнхийлөгчийг огцрохыг шаардаж байна. Бид ийм боломжийг ашиглаж Солонгос улсад шинэ улс төр, шинэ удирдагчийг сонгох хэрэгтэй" гэжээ.
Мөн тус хэргийг шалгаж байгаа цагдаагийн газарт Ерөнхийлөгч Пак Гын Хе-г дуудаж мэдүүлэг авах ёстой гэсэн иргэдийн шаардлагатай санал нэгтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (12)