Агаарын бохирдол нь эрүүл чийрэг хүний судсыг гэмтээж, үрэвсэл үүсгэдэг байж магадгүй гэдгийг Америкийн судлаачдын саяхан хийсэн судалгаа харууллаа.
Судалгаагаар агаар бохирдуулагч “РМ2.5” буюу тээврийн хэрэгсэл, үйлдвэр, дулааны цахилгаан станц, гал болон утаа зэргээс ялгардаг маш нарийн ширхэгт хатуу ба шингэн бохирдлыг судалжээ.
Өвөрмөц уур амьсгал, газарзүйн онцлогийг хамааран үзэж, Юта мужийн Прово хотод амьдардаг эрүүл чийрэг бөгөөд тамхи татдаггүй 72 залууг судалгаанд хамруулжээ. 2013-2015 оны өвлийн улиралд дунджаар 23 настай эдгээр залуусаас авсан цусны дээжийг зүрх суцасны өвчнийг оношлох багажаар шинжилжээ. Шинжилгээний хариу гарахад, “РМ2.5”-ын улмаас залуучуудын биед хэд хэдэн хэвийн бус өөрчлөлт гарсан болохыг тогтоожээ.
Тодруулбал, “РМ2.5” нь эсийг гэмтээж, үхэлд хүргэх аюултай бичил тоосонцоруудыг нэмэгдүүлдэг нь батлагдсан байна.