Монголбанкны өнөөдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2363 төгрөг 10 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд ам.долларыг 2385 төгрөгөөр худалдан авч 2395 төгрөгөөр арилжиж байна.
Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 2362-2368 төгрөгөөр худалдан авч, 2375-2385 төгрөгөөр арилжиж байна. Энэхүү үзүүлэлт нь өнгөрөгч долоо хоногийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Харин манай улсын бусад голлох валют болох евро харьцангуй тогтмол үзүүлэлттэй байгаа ба өнөөдрийн байдлаар нэг евро 2620 төгрөгтэй тэнцэж байна. Мөн БНХАУ-ын юань 351 төгрөгтэй тэнцэж байгаа бол ОХУ-ын рубль 39 төгрөгтэй тэнцэж байна.
Сэтгэгдэл (2)