Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллагаас энэ онд улс орнуудын буяны ажилд оролцсон байдлын чансааг (World Giving Index 2016) гаргасан байна. Манай улс 140 орноос 27 дугаар байрт оржээ.
Хүн амын 50 хувь нь буяны байгууллагад хандив өгсөн бол 45 хувь нь сайн дурын тусламжийн ажил хийжээ. Харин 39 хувь нь зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалж байсан аж. Монголчууд өнгөрсөн жил энэ жагсаалтад 52-р байрт жагсаж байсан юм. Тэгвэл 2016 оны жагсаалтыг тэргүүлсэн улсаар Мьянмар шалгарчээ. Тус улс сүүлийн гурван жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж буй. Хүн амын 70 хувь нь буяны ажилд мөнгө хандивладаг гэж судалгаагаар гарчээ.
Жагсаалтын сүүлд Хятад улс орсон бол ОХУ 126 дугаар байр эзэлжээ. Их Британийн “Charities Aid Formation” буяны байгууллага нь тухайн орны ард түмнийг буяны байгууллагад хандив өгсөн эсэх, сайн дурын ажилтнаар ажиллаж байсан болон зовж зүдэрсэн танихгүй хүнд тусалж байсан гэсэн гурван үзүүлэлтээр энэхүү чансааг гаргадаг аж.
Сэтгэгдэл (1)