Агаарын бохирдлын хэмжээ Африк, Номхон далайн баруун хэсэг, Газрын дундад тэнгис, Зүүн Өмнөд Ази орчмоор өндөр байгаа нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, ДЭМБ-аас хийсэн шинэ судалгаагаар хүн төрөлхтний 92 хувь нь аюултай буюу эрүүл мэндэд хор учруулах агаараар амьсгалж буйг тогтоожээ.
Нийт 3000 гаруй байрлалд орчны болон газрын гадаргын агаарын бохирдол, хиймэл дагуулын өгөгдөлд тулгуурласан хөдөлгөөнт газрын зургийг хийсэн байна. Гэтэл үүн дээр эх дэлхийн бохирдол нүд ирмэхийн зуур хурдтай явагдаж байсан аж.
Гадаад орчны агаарын бохирдлын улмаас зөвхөн 2012 онд л гэхэд дэлхий даяар гурван сая хүн амиа алдсан байна. Үүний 90 орчим хувь нь бага болон дунд орлоготой улс орны иргэд байгааг ДЭМБ баталж буй юм. Харин нас барсан гурван хүн тутмын хоёр нь Зүүн Өмнөд Ази, Номхон далайн баруун хэсэгт хамаардаг гэнэ.
Хөдөлгөөнт газрын зургийн мэдээллээр нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM2.5 нь амьсгалын системд саадгүй нэвтэрдэг тул эрүүл мэндэд шууд аюул учруулдаг аж.