Алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын 300 иргэн үүний дотор хүүхдүүдийг цаазалсан тухай CNN агентлаг өчигдөр мэдээллээ.
Алан хядагчид Мосул хотын Гахзар тариалангийн хүрээлэн байсан газарт 284 эрэгтэй, бас хүүхдийг цаазалсан гэж АНУ-ын тагнуулын албаны ойрын эх сурвалж сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Тэднийг цаазалсныхаа дараа шарилыг нь бульдозероор түрэн булжээ.
Үүний зэрэгцээ зэвсэгт бүлэглэлийнхэн Мосул хотын болон ойролцоох суурингуудаас хэдэн зуун энгийн иргэдийг барьцаалан “амьд бамбай” болгож байгаа аж.
Мосул хотын дайрч байгаа бүрэлдхүүний талаар америкийн хэвлэлүүд 80-100 мянган хүн байгаа гэж байгаа ч үнэн хэрэгтээ энэ ажиллагаанд эвслийн 25 мянган хүнтэй зэвсэгт бүлэглэл л оролцож байгаа юм байна.
Мосул хотод төвлөрөөд байгаа алан хядагч “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн байрлал руу Ирак, Сирийн зэвсэгт хүчин Орос болон америкийн дэмжлэгтэйгээр дайрч эхлээд байгаа юм.
Б.Цэцэг
Сэтгэгдэл (7)