Японы Иокохама боомтын гаалийн албаныхан 100 кг орчим кокаин илрүүлэн хураан авчээ.
Өмнөд Америкийн нэгэн улсаас тээвэрлэн авчирсан чингэлэг дотор байсан уг хар тамхийг жижиг уутнуудад хуваан хийж, хүнсний бараа гэж гаалийн мэдүүлэгт бичсэн байв.
кокаин нь хар захын үнээр зургаан тэрбум иен буюу 58 сая ам.доллар болох аж. Японы түүхэнд хамгийн их хэмжээний хар тамхи илрүүлэн хураасан тохиолдол энэ оны зургадугаар сард Окинава арлын Наха хотын боомтод гарсан юм. Тухайн үед 600 кг орчим хар тамхийг хураан авсан бөгөөд энэ нь хар захын үнээр 387 сая ам.доллар болох юм. Энэ хэрэгт холбогдуулан Тайванийн зургаан иргэнийг баривчилжээ.
Сэтгэгдэл (2)