Перу Улс нь шар чичрэг өвчний нутагшмал голомттой бөгөөд 2016 оны тархвар судлалын 39 дэх долоо хоногийн байдлаар 71 тохиолдол бүргэгдэж 26 хүн амиа алджээ. Сүүлийн есөн жилээс энэ оны өвчлөлийн тоо эрс нэмэгдсэн байна.
Уг өвчний дэгдэлт дахин нэмэгдсэн шалтгааныг нутагшмал голомттой газрын хүн амын мэдлэгийн түвшин бага, хүн амыг дархлаажуулах асууцал хүндрэлтэй, эрсдэлт бүлгийн хүн амын дархлаажуулалтын түвшин бага хэмээн тодорхойлж байгаа юм. Одоогийн дархлаажуулалтын хамралтын хувь 68 байгаа аж.
Бүгд найрамдах Перу Улс нь Өмнөд Америкийн баруун хэсэгт оршдог бөгөөд 29 сая хүн амтай. Хүн амынх нь гуравны нэг нь л томоохон хотуудад суурьшдааг учраас тус улсад халдварт өвчин, ядуурал газар авсан байна.
Шар чичрэг нь шумуулаар дамжин халдварладаг хурц халдварт өвчний нэг юм. Тиймээс тус улсад зорчихдоо шумууланд хазуулах, хаддвар авахаас сэргийлэхийг анхааруулжээ.