“Челсид үйлдвэрлэв” гэх нэр бүхий телевизийн шоу бэлтгэж явсан нэвтрүүлгийн багийнхан осолд оржээ. Тэд Коста Рика руу нэвтрүүлгийн тусгай дугаараа бэлтгэхээр TI AUJ Cessna 230 загварын нисэх онгоцонд сууж явсан аж. Гэвч онгоц нь номхон далайн бүс нутагт сүйрсэн тухай орон нутгийн эх сурвалж мэдээллээ.
Азаар нисэх багийн гишүүд болон шоу нэвтрүүлгийн багийнхнаас нэг ч хүний амь эрсдээгүй ажээ. Онгоц удирдлагаа алдан усанд унах үед ойро
лцоо эргийн хамгаалалтын албаныхан явж таарсан бөгөөд онгоцонд байсан таван хүнийг бүгдийг нь эмнэлэгт хүргэсэн байна.
Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байгаа ч, цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас онгоц осолдсон байх магадлалтай гэнэ. Түүнчлэн, нэвтрүүлгийн багийнхан нутаг буцсан аж.