Найзуудтайгаа нийлж хүчин хийсэн хэмээн шүүхэд дуудагдаад байгаа Деррик Рөүсийн хэргийг гардаж ажиллаж байсан мөрдөн байцаагч амиа алджээ. Амиа алдсан мөрдөн байцаагч 44 настай Надине Эрнандез гэх нэгэн бөгөөд Лос Анжелес хотын ойролцоо орон нутгийн цагаар Мягмар гаригт буудуулсан байдалтайгаар цогцос нь олдсон байна.
Мөрдөн байцаагч өөрийнхөө буугаар өөрийгөө буудаж амиа хорлосон байх магадлалтай ч байж болзошгүй хэмээн албаны сурвалжууд мэдээлсээр байна.
Рөүсийн хэрэг дээр ажиллаж байсан Эрнандез мөрдөгчийн тухайд 19 жил LAPD ажиллаж байсан туршлагатай нэгэн төдийгүй сүүлийн 2 жил Рөүсийн хэрэг дээр гардан ажиллаж байсан 2 мөрдөгчийн нэг байсан юм.
Деррик Рөүсийн тухайд 2 найзтайгаа нийлж хүчин хийсэн хэмээн буруутгагдаад байгаа бөгөөд Рөүс өөрөө мэдүүлэгт хэлэхдээ тухайн эмэгтэйтэй тохиролцсоны үндсэн дээр бэлгийн харьцаанд орсон хэмээн мэдүүлээд байгаа нь хэргийг улам гүн гүнзгий нарийвчилж шалгах хэрэг гарч байгаа юм. Мөн үүний хажуугаар мөрдөн байцаагчийн үхэл Рөүсийн хэргийг улам сунжруулах нь ойлгомжтой болж байна.
Үүний улмаас НБА-с хүртэл арга хэмжээ авахаар ярилцаад эхэлжээ. Эхний шатанд түүнд улирлын тоглолтонд оролцуулахгүй байх торгууль ирэх магадлал өндөр байна.