БНХАУ-ын нийт бүс нутгаар өдөрт дунджаар 1300 ахмад настан сураггүй алга болдог хэмээн тус улсын дотоод хэргийн яамнаас саяхан мэдээлсэн.
Тэрээр жилд дунджаар 65-аас дээш настай 500 мянган ахмад хүн алга болдог хачирхалтай тооцоог танилцуулсан бөгөөд сураггүй алга болдог иргэдийг хулгайлдаггүй, харин өөрсдөө “явдаг” гэнэ.
Учир нь ахмад настнуудын дунд ой санамжаа алдах өвчин өндөр байдгаас настнууд орон гэрээ олохгүй төөрдөг бололтой. Энэ дүнтэй холбоотойгоор урд хөршид эцэг эхээ асрах тухай шинэ хууль гаргахаар төлөвлөжээ.