Венесуэль улс “Мэтью” далайн шуурганд нэрвэгдсэн Куба улсад327тн хүмүүнлэгийн тусламж илгээжээ.
Тусламжийн үлэмж хэсгийг барилгын материал эзэлж байгаа бөгеөд Кубын зүүн нутгийн дэд бүтцийг сэргээхэд зориулагдах аж. Барилгын материалаас гадна 600 орчим цахилгааны хүчдэл тохируулагчийг илгээжээ. Кубаас Венесуэльд суух элчин сайд Рохелио Поланко Каракасын Засгийн газрын үйлдэлд талархал илэрхийллээ.