2016-2017 оны өвөл сүүлийн зуун жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж Герман цаг уурч Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн мэдэгджээ. Ялангуяа 2017 оны 1-2 дугаар сард маш хүйтэн байх гэнэ.
Энэ өвөл зөвхөн хүйтэн байх төдийгүй урт үргэлжлэх гэнэ. 2017 оны хавар оройтож буюу дөрөвдүгээр сараас л дулаарч эхэлнэ гэж Доминик Юнг мэдээлжээ. Түүний таамгийг Америкийн ус, цаг уурын албаны төлөөлөгчид нотолжээ.
Манай оронд ч мөн адил их хүйтэн өвөл болно гэж Цаг уур шинжилгээний хүрээлэнгээс анхааруулсан билээ.
Сэтгэгдэл (2)