Жил бүр “Hurun” судал- гааны хүрээлэнгээс Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Эдүгээ 62 настай “Dalian Wanda Group’’-ийн тэргүүн Ван Зяньлинь 32.1 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө жагсаалтын нэгдүгээрт бичигджээ.
Үл хөдлех хөрөнгийн магнат тэрбээр өнгөрсөн онд болон 2013 онд улсынхаа хамгийн баян хүнээр тодорч байжээ. 2013 онд түүний нийт хөрөнгө 22 тэрбум ам.доллар байсан байна. Энэ удаагийн жагсаалтыг “Alibaba Group’’-ийн захирал Жек Ма 30.6 тэрбум ам.доллараар удаалжээ.
Харин гуравдугаарт, харилцаа холбооны “Tencent” компанийг үндэслэгч Ма Хуатэн (24.6 тэрбум ам.доллар) багтсан байна. Дөрөвдүгээрт, үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхпэгч 45 настай Яо Жэньхуа оржээ. Тэрбээр “Baoneng group’’-ийн тэргүүн бөгөөд нийт хөрөнгө нь 17.2 тэрбум ам.доллараж. Манай гаригийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад Хятадаас нийт 754 тэрбумтан орсон байдаг аж. Тэдний 594 нь Хятадын эх газарт амьдардаг байна. Мөн 94 нь Макао, Хонгконг, Тайваньд, 66 нь дэлхийн бусад оронд амьдардаг аж. “Hurun” хүрээлэнгээс 18 жилийн өмнөөс мөн адил нэртэй сэтгүүл гаргаж иржээ. Хятадын тэрбумтнуудын дийлэнх нь Бээжин, Шанхай, Ханжоу хотноо амьдардаг юм байна.