ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдрийг тохиолдуулан Caviar компанийн мэргэжилтнүүд iPhone 7 утас үйлдвэрлэсэн байна. Supremo Putin Damascus нэртэй шинэ утас алтадсан корпустай, эндээ Путины “Бид бүхэнд хариу өгнө. Оросын баялгийн төлөө хөдөлмөрлөнө” гэсэн үгийг тусгай ялтас дээр бичиж суурилуулжээ. Ердөө 64 ширхэг үйлдвэрлэсэн 128 Гб болон 256 Гб санах ойтой энэ утас шар алтан бүрээстэй нь 207, цагаан алтан бүрээстэй нь 232 мянган рубийн үнэтэй байх юм байна.
Сэтгэгдэл (3)