Брюссельд болж буй хандивлагч орнуудын чуулганаас Афганистаны хөгжилд ойрын дөрвөн жилд 15.2 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа.
Чуулганд 70 гаруй орон, 20 орчйм олон улсын байгууллагын телөөлөгч оролцжээ. Дөрвөн жилийн өмнө Токиод болсон уулзалтаар Афганистанд 16 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн юм. Хандивлагчдын гол анхаарал Сирийн дайн дээр төвлөрч байсан ч афгануудад үзүүлдэг тусламжаа бараг хэвээр нь баталжээ. Афганистан улс олон улсын тусламжийн хариуд авлигын эсрэг тэмцэлдээ шинэчлэл хийж, хүний эрхийн байдлаа сайжруулах үүрэг хүлээжээ.
Мөн Кабул Европоос буцан ирж байгаа афган цагаачдыг хүлээж авахаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл (1)