Энэтхэгийн түүхэнд хамгийн том сүлжээний луйварт тооцогдох хэрэг гарчээ. Тодруулбал, луйварчид татвараа төлөөгүй АНУ-ын иргэдийн жагсаалтыг ямар нэг аргаар олж авсан байв. АНУ-ын Татварын албаны ажилтны дүрд хувилсан этгээдүүд тэдэнтэй утсаар холбогдож татварын ерийг нь сануулж, улмаар янз бүрийн компанийн бэлгийн картыг худалдаж авахыг санал болгодог аж. Үүний дараа луйварчид тэдний бэлгийн картны дугаарыг мэдэж аваад тэр картаар худалдаа хийдэг байжээ. Залилагчид ийм аргаар өдөрт 150 мянган долларын орлого олдог байсан байна.
Цагдаагийн газраас мэдэлсэнээр Энэтхэгийн луйварчид ашгийн 70 хувийг, америк хамсаатнууд нь 30 хувийг авдаг байжээ.
Тэрээр АНУ-ын иргэдийг залилсан 750 орчим хүнийг саатуулан шалгаж байгаа бөгөөд Тане хотын цагдаагийн газар хэргийн мөрдөн шалгалтад Холбооны мөрдөх товчооноос тусламж хүсчээ. Одоогоор 70 орчим хүнийг үргэлжлүүлэн хорьж шалгаж байна.