Умард Солонгост өндөр алба хашиж байсан нэгэн эр гэр бүлийнхээ хамт Хятадад очсон байна. Тэрээр Бээжин дэх Өмнөд Солонгосын ЭСЯ- наас орогнол хүсчээ.
Түүнийг Умард Солонгосын Эрүүлийг хамгаалахын яамамд ажиллаж байсан гэжээ. Тухайлбал, тэрээр Пхеньян хотноо байрлах Засгийн газрын мэдлийн эмнэлгийн хангамжийн хэлтсийг даргалж байжээ.
Уг эмнэлэг нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон төрөл саданд нь үйлчилдэг аж. Урьд нь Умард Солонгосын хоёр ч иргэн Бээжин дэх Японы ЭСЯ-нд орогнолхүсэхээр хандсан тухай мэдээ гарч байв. Гэвч тус улсын ЭСЯ- наас энэ талаарх мэдээллийг албан ёсоор няцаажээ.