Гренландын мөсөн уул хайлсны улмаас сүүлийн 23 мянган жилийн хугацаанд дэлхийн далайн түвшин 4.6 метрээр нэмэгдсэн нь эрдэмтдийн урьд нь гаргаж байсан үзүүлэлтээс хамаагүй их байна. Ийм дүгнэлтийг Данийн нийслэл Копенгагены их сургуулийн доцент Шфакат Аббас Хан тэргүүтэй олон улсын судлаачдын баг хийжээ. Тэдний нийтлэл “Science Advances” сэтгүүлд гарсан байна.
Ажиглалтын GPS системийн мэдээллээс үзвэл, дэлхийн хамгийн том энэ арал мөсөн бүрхэвч нь хайлахын хэрээр далайн ёроолоос аажмаар өргөгдсөөр байгаа гэнэ. Арлын зүүн өмнөд хэсэг жилд 12 мм хурдтайгаар өргөгдөж буй аж. Эрдэмтдийн гаргасан компьютер загвараас харвал, Гренландын мөсний бараг 40 хувь хайлжээ. Хэрвээ одоо байгаа мөсөн уулууд бүгд хайлбал дэлхийн далайн түвшин дахиад 7.5 метрээр нэмэгдэнэ.