Банкууд өнгөрсөн 8 дугаар сард нийт 1299 зээлдэгчид 75.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3893.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 86221-д хүрчээ. Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт өмнөх сартай харьцуулахад 0.2 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 8.7 нэгж хувиар буурч 19.2 хувь болсон байна.
Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 77.8 хувь буюу 3029.6 тэрбум төгрөгийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл, 20.6 хувь буюу 803.1 тэрбум төгрөгийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 1.6 хувь буюу 60.7 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна хэмээн Монголбанкнаас мэдээллээ.