Монгол Улсын төлбөрийн тэнцлийн урьдчилсан гүйцэтгэлийг төв банкнаас гаргажээ. Урсгал тэнцэл 31.5 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдлын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 85 хувиар буюу 181.1 сая ам.доллараар буурсан байна. Үүнд орлогын дансны алдагдал 37 хувиар буюу 249.3 сая ам.доллараар буурсан нь голлон нөлөөлжээ. Хөрөнгө ба санхүүгийн данс 195.2 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буюу 356.1 сая ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь багцын хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгө ба харилцах дансны санхүүжилт буурснаар тайлбарлагдаж байна. Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын дансанд орсон өөрчлөлт нь Оюутолгой компани хөрөнгө оруулагчаас авсан зээлээ арилжааны зээлээр дахин санхүүжүүлсэн ажил гүйлгээтэй холбоотой бичилт болно.