Сибирийн их тайгад төөрсөн гурван настай Цэрэн Допчут хүүг гурав хоногийн дараа эсэн мэнд олджээ.
Тодруулбал энэ сарын 18-нд Тувагийн Пий Хемский дүүргийн Хут тосгонд эмээ, өвөөтэйгээ амьдардаг хүү нохойтой тоглож байгаад сураггүй алга болсон байна.
Тиймээс тосгоны 100 гаруй иргэн эрэн хайх ажиллагаанд оролцож, нисдэг тэргээр 120 км.кв талбайг самнасны эцэст өнгөрсөн лхагва гарагт буюу алга болсноос хойш 72 цагийн дараа Хут тосгоноос өмнө зүгт гурван километр зайтай газраас олжээ. Хүү авга ахынхаа дуудахыг сонсоод хариу өгснөөр олдсон байна. Авга нь тэврэх үед хүү хамгийн түрүүнд тоглоомон машинаа байгаа эсэхийг асуусан гэнэ.
Харин орон нутгийн аврах албаны дарга Аяс Сарыглар "Хүүг маш аюултай нөхцлөөс амьд гарлаа. Тайгад баавгай, чоно элбэг. Яг одоо баавгайнууд өвлийн бэлтгэлээ хийж хоол хүнс ихээр хураадаг бөгөөд энэ үедээ хөдөлж байгаа амьд бүхэн рүү довтолдог. Мөн тайгад өдөртөө дулаан боловч шөнө нь маш их хүйтэн байдаг. Харин хүүг амьд олдсонд үнэхээр их баярлаж байна" гэжээ.
Эх сурвалж: Siberian Times, The Guardian
Сэтгэгдэл (8)