Саяхан Москва хот миссээ шалгаруулж тэргүүн байр эзлэгсэдийг Арабын Эмиратад хоёр хоног аялах эрхийн бичгээр шагнажээ. Гэтэл ердөө хоёрхон хоног амраад ирэх миссүүд нь хоёр долоо хоног сураггүй алга болсон нь өдгөө шуугиан дэгдээгээд байна. Аялалаар явсан миссүүд гуравдахь өдрөөсөө эхлэн ар гэрийнхэнтэйгээ холбоо барихаа больжээ. Сандарсан ар гэрийнхэн нь эрэн сурвалжлуулахаар цагдаад хандах үеэс л бүсгүйчүүд ганц нэгээрээ холбоо барьж эхэлсэн байна.
Москвагийн миссүүд аялахын хажуугаар маш их хөлс төлдөгөөрөө алдартай Дубайн эскорт үйлчилгээний бизнесийг ихэд сонирхоод авсан гэнэ. Эдгээр сонирхогчдыг Москвагийн дэд миссээр шалгарсан 17 настай Анна Лешенко тэргүүлжээ.
Тэрээр хамгийн удаан буюу гурван долоо хоног “сураггүй алга” болсоны дараа л гэнэт гарч ирэн ээжтэйгээ утсаар холбогдож “бүх зүйл хэвийн санаа зовох хэрэггүй” гээд жаахан саатах хэрэг гарсан гэж тайлбарлажээ. Харин түрүүчээсээ буцаж ирсэн хамт явсан миссүүд нь дэд миссийг эскорт үйлчилгээнд явсан бүр охин биеэ өндөр үнээр зарах гэж тэгж их удсан хэмээн цахимаар цацан шуугиан дэгдээсэн байна. Мөн эскорт үйлчилгээнд ажиллаж мөнгө хийе хэмээн бусдыгаа уруу татаж ятгасан гэнэ.
Эх сурвалж:urlag.mn