Нью-Йорк хотод бямба гарагт болсон дэлбэрэлтэд буруутган сэжиглэж буй таван хүнийг цагдаа нар баривчилжээ.
Эдгээр таван хүнийг Бруклин болон Статен-Айлэнд дүүргүүдийг холбодог гүүрээр автомашинтай явж байхад нь саатуулсан байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд тэднийг хэсэг хугацаанд ажигласны дараа баривчилжээ. Баривчлах ажиллагаанд 10 гаруй зэвсэглэсэн цагдаа нар оролцсон байна. Гүүрээр өнгөрөх автомашины хөдөлгөөнийг хаажээ.
Сануулан дурдахад, бямба гарагийн орой орон нутгийн цагаар 20:30 цагт Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн Челси гэдэг хороололд дэлбэрэлт болсны улмаас 29 шархадсан билээ. Одоо тэд бүгд эмнэлгээс гарсан байна.