Хятадын үйлдвэрлэл 2016 оны 1-8 дугаар сард зургаан хувиар өссөнийг тус улсын Статистикийн газар нь мэдээллээ. Өнгөрсөн сард үйлдвэрлэлийн өсөлтийн хурд 6.3 хувьд хүрсэн байна. Гэхдээ тус улсын үйлдвэрлэлийн өсөлт нь сүүлийн жилүүдтэй харьцуулахад хамгийн бага байгаа аж. 2011 онд уг үзүүлэлт 13.9 хувьтай байсан ба түүнээс хойш буурсаар иржээ. 2015 онд үйлдвэрлэл нь ердөө 6.1 хувиар өссөн байна. Одоогоор автомашин болон электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэл хамгийн өндөр байгаа гэнэ. Үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгийн нийт хэмжээ 8.1 хувиар өсчээ. Тэр дундаа олборлох аж үйлдвэрт оруулсан хөрөнгийн хэмжээ 21.5 хувиар өсөж, 1.14 их наяд юань (170.7 тэрбум доллар)-д хүрсэн байна.